MNLF GMMS
Өргөдөл гаргагчийн гарын авлага
Системд бүртгүүлж, байгууллагын мэдээллээ оруулаад зарлагдсан грантад төслийн санал илгээх алхмууд.
I хэсэг
Бүртгүүлэх, нэвтрэх
Нэг удаа бүртгүүлнэ. Зургууд тестийн орчноос авсан жишээ өгөгдөл.
01Нэвтрэх хуудас
Хөтчөөр grants.mnlf.org хаягаар орно. Бүртгэлтэй бол и-мэйл хаяг, нууц үгээ оруулж Нэвтрэх-г дарна.
02Шинээр бүртгүүлэх
- И-мэйл: идэвхтэй ашигладаг хаягаа бичнэ. Нууц үг үүсгэх холбоос энэ хаяг руу очно.
- Утасны дугаар-аа бичнэ.
- Төрлөөс Өргөдөл гаргагч-ийг сонгоно (анхнаасаа сонгогдсон).
- «Би өөрийн мэдээллээр системд бүртгүүлэхийг зөвшөөрч байна» нүдийг тэмдэглээд Бүртгүүлэх-г дарна.
Амжилттай бол «Таны хэрэглэгчийн эрхийн хүсэлт амжилттай илгээгдлээ» мэдэгдэл гарна. И-мэйлээ шалгана уу.
| Төрөл | Хэн сонгох | Дараа нь |
|---|---|---|
| Өргөдөл гаргагч | Грантад төсөл илгээх байгууллага | Нууц үг үүсгэх холбоос шууд и-мэйлээр очно |
| Донор | Санд хандив өгөх хувь хүн, байгууллага | Мөн шууд и-мэйлээр очно |
| Бусад | Үнэлгээний хорооны гишүүн, хамтрагч г.м | Админ хүсэлтийг баталгаажуулсны дараа и-мэйл очно |
03Нууц үг үүсгэх
И-мэйлээр ирсэн холбоос дээр дарахад Хэрэглэгч идэвхжүүлэх хуудас нээгдэнэ. Холбоос 24 цаг хүчинтэй.
Нууц үг дараах бүх шаардлагыг хангах ёстой:
- Хамгийн багадаа 8 тэмдэгт
- Дор хаяж нэг том үсэг, нэг жижиг үсэг
- Дор хаяж нэг тоо
- Дор хаяж нэг тусгай тэмдэгт: # ? ! @ $ % ^ & * -
- Давтаж бичсэн нууц үг ижил
Хадгалах-г дараад нэвтрэх хуудаснаас и-мэйл, шинэ нууц үгээрээ нэвтэрнэ.
04Нууц үг мартсан
Нэвтрэх хуудасны «Нууц үг мартсан бол энд дарна уу»-г дарж, бүртгэлтэй и-мэйлээ оруулаад Идэвхжүүлэх код илгээх-г дарна. Ирсэн холбоосоор 03-т заасны дагуу шинэ нууц үг үүсгэнэ.
II хэсэг
Өргөдөл гаргах
Жишээ: «ТХГН-ийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх грант 2026».
05Байгууллагын мэдээлэл
Анх нэвтэрхэд Зарлагдсан грант хуудас нээгдэж, «Грант хүсэлт илгээхийн тулд байгууллагын мэдээлэл бүртгэсэн байх шаардлагатай» сануулга гарна. Энд дарж бүртгүүлэх-ийг дарна.
Профайл хуудас хоёр хэсэгтэй:
- Хэрэглэгчийн мэдээлэл (зүүн): овог, нэр. Утас, и-мэйл бүртгэлээс автоматаар бөглөгдсөн. Тусдаа Хадгалах товчтой.
- Холбосон байгууллагын мэдээлэл (баруун): * тэмдэгтэй талбарууд заавал.
| Хэсэг | Талбарууд |
|---|---|
| Байгууллагын үндсэн мэдээлэл | Байгууллагын нэр*, регистрийн дугаар*, хуулийн этгээдийн хэлбэр*, эцсийн өмчлөгч, үүсгэн байгуулагдсан огноо, ажилчдын тоо |
| Гүйцэтгэх удирдлага | Овог*, нэр*, цахим хаяг*, утас* |
| Төсөл хариуцсан ажилтан | Овог*, нэр*, цахим хаяг*, утас* |
| Бусад | Үйл ажиллагааны үндсэн чиглэл, утас, и-мэйл, вебсайт, сошиал хаяг, албан ёсны хаяг |
Доод талын Хадгалах → Тийм. Хадгалсны дараа «Зарлагдсан грант» руу автоматаар буцна.
06Зарлагдсан грант, удирдамж
Зарлагдсан грант цэсэнд таны хүсэлт гаргах боломжтой грантууд карт хэлбэрээр харагдана. Карт бүрт санхүүжүүлэгч, хөтөлбөр, дээд хэмжээ, хүлээн авах хугацаа, үлдсэн хоног байна. Дээд талын шүүлтүүр, хайлтаар грантаа олно.
- Картын Грантын удирдамж-ийг дарна.
- Удирдамжийг эцэс хүртэл гүйлгэж уншина. Зүүн талын агуулгаас бүлэг рүү шууд үсэрч болно. Доод талд уншсан явц (жишээ нь 3/3) харагдана.
- Сүүлийн бүлэгт хүрэхэд Хүсэлт илгээх товч идэвхжинэ. Түүнийг дарж өргөдөл бөглөж эхэлнэ.
07Өргөдөл бөглөх
Өргөдлийн хуудас алхамтай. Дээд талд одоогийн алхам, явцын мөр, Өмнөх / Дараах товч байна. Грантын мэдээлэл-ийг дэлгэж грантын товч мэдээллийг харж болно.
| Грантын төрөл | Алхмууд |
|---|---|
| Энгийн | 1. Ерөнхий мэдээлэл → 2. Баталгаажуулалт |
| Үндсэн | 1. Ерөнхий мэдээлэл → 2. Арга хэмжээ → 3. Үр дүн, шалгуур → 4. Төсөв → 5. Баталгаажуулалт |
Асуултад хариулах
- * тэмдэгтэй асуулт заавал бөглөнө.
- Асуулт бүрийн доорх тайлбарыг (жишээ нь «300 үгэнд багтаах») анхаарна.
- Хүснэгт хоёр янз байна: доор нь Мөр нэмэх товчтой бол шаардлагатай тоогоор мөр нэмж, 🗑-ээр устгана (Зураг 12). Зүүн талд мөрийн нэрс бичигдсэн бол мөрийн тоо тогтмол. Мөр нэмэхгүй, мөр бүрийн нүдийг л бөглөнө (Зураг 12а).
- Дүн: тоогоор бичнэ, мянгатын таслал автоматаар гарна.
- Тийм / Үгүй: аль нэгийг дарж сонгоно.
08Түр хадгалах, үргэлжлүүлэх
| Товч | Үйлдэл |
|---|---|
| Түр хадгалах | Дутуу байсан ч хадгална. «Таны хүсэлт түр хадгалагдлаа» мэдэгдэл гарна. Дараа нь үргэлжлүүлж болно. |
| Хадгалаад үргэлжлүүлэх | Бүх заавал асуулт бөглөгдсөн бол хадгалаад дараагийн алхам руу шилжинэ. Дутуу бол алдаатай асуултууд улаанаар тэмдэглэгдэнэ. |
Түр хадгалсан өргөдлийн карт Түр хадгалсан шошготой болж, Үргэлжлүүлэх товч гарна. Хүлээн авах хугацаа дуусахаас өмнө илгээх ёстой.
09Баталгаажуулах, илгээх
Сүүлийн алхам Баталгаажуулалт-д бүрдэл шалгагдаж, Хүсэлтийн хураангуй харагдана. Хэсэг бүрийн Засах-аар буцаж засаж болно.
Доош үсрэх-ээр хуудасны доод хэсэгт очиж Хүсэлт илгээх-г дарна.
III хэсэг
Илгээсний дараа
Өргөдлийн явцыг хянах, шалгарсны дараах тайлан.
10Миний өргөдөл
Илгээсний дараа Миний өргөдөл хуудас нээгдэнэ. Дээд талын картууд төлөв тус бүрийн тоог харуулна. Карт дээр дарж шүүнэ.
| Төлөв | Утга |
|---|---|
| Түр хадгалсан | Бөглөж байгаа, илгээгээгүй |
| Илгээсэн | Мэргэжилтэнд очсон, хүлээгдэж буй |
| Хянагдаж буй | Бичиг баримт шалгах, үнэлгээний шатанд |
| Буцаагдсан | Засварлуулахаар буцаасан. Засаад дахин илгээнэ |
| Шалгарсан | Санхүүжилт авахаар шалгарсан |
| Шалгараагүй | Татгалзсан |
- Харах: илгээсэн өргөдлийг зөвхөн харах горимд нээнэ.
- PDF файл татах: өргөдлөө PDF-ээр хадгална.
11Буцаагдсан өргөдлийг засах
Мэргэжилтэн өргөдлийг засварлуулахаар буцаавал 🔔 мэдэгдэл ирнэ.
Миний өргөдөл-д өргөдөл Буцаагдсан төлөвтэй, доор нь буцаасан шалтгаан харагдана. Засах-ыг дарна.
- Шалтгаанд заасан асуултыг засна. Жишээ нь дутуу файлыг Select File-ээр хавсаргана.
- Хадгалаад үргэлжлүүлэх → Баталгаажуулалт алхам.
- Дахин илгээх → Илгээх.
Дахин илгээсний дараа өргөдөл Илгээсэн төлөвт шилжиж, мэргэжилтэнд дахин очно.
IV хэсэг
Шалгарсны дараа
Өргөдөл шалгармагц төсөл үүсэж, гэрээ байгуулах, тайлан өгөх ажил энэ хэсэгт. Зургууд тестийн өгөгдөл.
13Төслийн төлөвлөгөө бөглөх
Энгийн грантын өргөдөлд төлөвлөгөө байдаггүй тул шалгарсны дараа грантын мэргэжилтэн танаар бөглүүлж болно. Төлөвлөгөө бөглөх дарахад «Гэрээ байгуулах» самбар нээгдэнэ.
- Үйл ажиллагаа: Арга хэмжээ нэмэх — нэр, хамаарах үр дүн, хугацаа, баталгаажуулалт, төсвийн мөрүүд (тоо × нэгжийн үнэ).
- Үр дүн, шалгуур: хүрэх үр дүн, гарц, шалгуур үзүүлэлт.
- Төсөв: бүх арга хэмжээний төсвийн нийлбэр нь санхүүжилттэй тэнцүү байх ёстой.
3 хэсэг «✓ бөглөсөн» болоход Хянуулахаар илгээх идэвхжинэ. Засвар бүр шууд хадгалагдана.
Илгээсний дараа мэргэжилтэн хянана («Грантын мэргэжилтэн төлөвлөгөөг хянаж байна»). Батлах эсвэл засуулахаар буцаахад мэдэгдэл очно. Дараа нь мэргэжилтэн тайлан, төлбөрийн хуваарь гаргаж гэрээг батална.
14Миний тайлан
Гэрээ батлагдмагц тайлангийн хуваарь үүснэ. Миний тайлан-д бөглөх тайлан, засах мөр, удахгүй нээгдэх тайлан бүх төслөөр нэг дор. Тайлан нээгдмэгц мөрөнд Бөглөх гарна. Илгээсэн, батлагдсан тайлан баруун талын «Өмнөх тайлангууд»-д.
15Тайлан бөглөх 4 алхам
Тайлан зүүн талын 4 алхамтай; алхам бүрийн явц, доор нь «N/4 бэлэн».
- Үйл ажиллагааны явц: арга хэмжээ бүрт гүйцэтгэлийн хувь (0 / 25 / 50 / 75 / 100% — төлөв автоматаар тодорно), хийсэн ажил (заавал), тулгарсан асуудал, нотлох баримт.
- Шалгуурын биелэлт: шалгуур үзүүлэлт бүрийн хүрсэн утга.
- Зарцуулалт, баримт: хүлээн авсан олголтын төсвийн мөр бүрт зарцуулсан дүн, баримт. 10%-иас их хэтэрсэн бол зөрүүний тайлбар заавал.
- Хураангуй: тайлант хугацааны товч дүгнэлт → Илгээх.
Илгээсэн тайланг грантын мэргэжилтэн, санхүүгийн менежер, грант менежер дарааллаар хянана. Засуулахаар буцаавал «Миний тайлан»-д Засвар гарч, зөвхөн тэмдэглэсэн мөрүүдийг засаад дахин илгээнэ. Батлагдмагц холбогдох олголт хийгдэнэ.
16Мэдэгдэл
Баруун дээд буланд 🔔 дээр дарж системийн мэдэгдлүүдийг (өргөдлийн төлөв, буцаалт, тайлан нээгдсэн, олголт г.м) харна.
17Түгээмэл асуулт
- Грант харагдахгүй байна.
- Хүлээн авах хугацаа дууссан, эсвэл тухайн грант зөвхөн өмнө нь тодорхой грантад шалгарсан байгууллагад нээлттэй байж болно.
- «Хүсэлт илгээх» идэвхгүй байна.
- Удирдамжийг сүүлийн бүлэг хүртэл гүйлгэж уншина уу. Хугацаа дууссан бол мөн идэвхгүй.
- «Хадгалаад үргэлжлүүлэх» ажиллахгүй байна.
- Заавал (*) асуулт дутуу байна. Улаанаар тэмдэглэгдсэн асуултыг бөглөнө үү. Дутуу хадгалах бол «Түр хадгалах».
- Илгээсэн өргөдлөө засах боломжтой юу?
- Үгүй. Мэргэжилтэн «Буцаасан» тохиолдолд л засаж дахин илгээнэ (11).
- Байгууллагын мэдээллээ өөрчлөх үү?
- Баруун дээд буланд нэр дээрээ дарж Миний мэдээлэл-ийг сонгоно. Засаад «Хадгалах». Системээс гарах бол мөн тэр цэсний Гарах.
- Нууц үг үүсгэх холбоосны хугацаа дууссан.
- «Нууц үг мартсан»-аар шинэ холбоос авна.
- «Хянуулахаар илгээх» идэвхгүй байна.
- Төлөвлөгөөний 3 хэсэг бөглөгдөөгүй, эсвэл төсвийн нийлбэр санхүүжилттэй тэнцэхгүй байна.
- Тайлан хаана гарах вэ?
- Тайлангийн хугацаа эхлэхэд «Миний тайлан»-д Бөглөх гарна. Өмнө нь «Удахгүй ирэх»-д харагдана.